Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) 2025 онд танилцуулсан тайланд дэлхийн хүн амын ойролцоогоор 6 хүн тутмын 1 нь ганцаардлыг тогтмол мэдэрдэг гэж дурджээ. Тайланд ганцаардал нь жил бүр ойролцоогоор 871,000 нас баралттай холбоотой бөгөөд ганцаардал зөвхөн сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй зүрх судасны өвчин, цус харвалт, сэтгэл гутрал, түгшүүр, эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг онцолсон байна.
Ганцаардал гэдэг нь ганцаараа байхыг хэлдэггүй. Харин ойлгож сонсох хүнгүй мэт мэдрэмжийг хэлдэг.
Өнөөдөр бид өмнөх үеэсээ илүү олон хүнтэй цахимаар холбогдож байгаа ч бодит харилцааны чанар буурч байна. Нэг гэрт хамт амьдардаг хүмүүс хүртэл өдөржин утсаараа харилцаж, бие биетэйгээ ярилцах цаг багассан нь олон судалгаанд дурдагджээ.
Хүн байх доод стандартын нэг нь бусдыг анзаарч сурах юм.
Заримдаа “Сайн уу?”, “Ямар байна?” гэж чин сэтгэлээсээ асуух нь тухайн хүний өдөр, бүр цаашлаад амьдралыг өөрчилж чадна.
Эх сурвалж: WHO