Технологийн хөгжил тэнгэрт хүний хөгжил хөлд яваа юм биш биз?
Хүний стандарт гэдэг агуулга бол шаардлага, шүүмж биш. “Хүн бүр төгс байх албагүй.
Гэхдээ хүн байхын суурь чанаруудыг эзэн байх ёстой. Тэгж байж бид аюулгүй нийгэмд айдасгүй амьдарч чадна. Учир нь нийгэм гэдэг бол бидний нийтээрээ бүтээдэг ертөнц юм.
– Барилга стандарттай
– Машин стандарттай
– Хүнс стандарттай
Барилга хоорондын зай хүртэл стандарттай байхад, хүн ямар хүн байх ёстой вэ гэдэгт яагаад стандарт байхгүй байгаа юм бэ?”
Хүн өөрийгөө хөгжүүлэхээ болих үед нийгэм доройтож эхэлдэг.